Чамд хүрээгүй захидалууд...

ноорог....

2015 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Эрхэмцэцэг.Ж
Хайрт минь чи өвөл юм
Харин би зун юм
Чи цас шиг шуурч
Би бороо шиг уйлна...
----------------------------
Дэгэж дэрвэх би үерлэх гол мэт
Дэндүү амгалан чи зайрмагтах нуур мэт
--------------------------------
Наддаа ирвэл чи хайлчих гээд
Чамдаа очвол би хөлдчих гээд
-------------------
бичмээр санагдаад бичих гээд суухаар үг олдохоо больчих юмаа

Битгий уйл даа, миний жаахан ижий

2015 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Эрхэмцэцэг.Ж

Үрийнхээ л ард хоцорчихгүй юмсан гэх ижийн сэтгэл

Үйлийн зангилаа болон хацрыг нь даган бэдчинэ

Үнсээд мишилздэг уруул нь урагшаа цорвойн өмөлзөж

Үнэрлэх төдийд тань л охиных нь өвчин арилаад тэнхэрнэ

Битгий уйл даа, миний жаахан ижий

Бүлээн амьсгаанд тань илбүүлэх төдийд нойтон сормуус минь хатна

Нулимс бүрхээд манантсан нүд минь таныгаа л хараад цэлмэж

Нэхэж ирсэн өвчин нулимснаас тань айгаад илааршчихнаа

Өөрөөс тань ургасан цэцэг юм болохоороо

Өдрийн нарыг өнжөөж ижий минь та дэргэд байвал

Орчлонгийн сэвийг хайраар тань ариутгаад

Охин үр тань зуу насалнаа, битгий уйлаарай миний жаахан ижий...